Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэсэн 11 намд батламжийг Сонгуулийн Ерөнхий Хорооны шийдвэрийн хамт гардуулан өглөө. Үүнд:
1. Хөдөлмөрийн Үндэсний Нам
2. Ард Түмний Олонхийн Засаглал Нам
3. Монголын Ногоон Нам
4. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам
5. Ардчилсан Нам
6. Монгол Ардын Хувьсгалт Нам
7. Монгол Ардын Нам
8. Дэлхийн Монголчууд Нам
9. Монгол Консерватив Нам
10. Зон Олны Нам
11. Үнэн Ба Зөв Нам
Батламжийг намуудад гардуулах үеэр Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан хэлсэн үгэндээ нөхөн сонгуульд оролцож байгаа намууд сонгуулийн тухай хууль тогтоомжийг чанд баримтлан шударгаар өрсөлдөхдөө сонгуулийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллахыг гэдэгт Сонгуулийн Ерөнхий Хороо найдаж байгаа гэдгийг дурдаж намуудад амжилт хүслээ.
Харин Иргэний Зориг Ногоон Нам нь Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын тайлан, холбогдох бусад баримт бичгийг Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасан хугацаанд ирүүлээгүй тул мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсэгт заасныг үндэслэн нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан аж.
Түүнчлэн Монголын Хүний Төлөө Нам нь Сонгуулийн тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.6 дахь заалтад дурдсан баримт бичгийг дутуу ирүүлсэн тул мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.3.2 дахь заалтыг үндэслэн сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргажээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.