Д.Эрдэнэбат: “Эрдэнэт үйлдвэр”-ийн борлуулалтыг ил тод болгох ёстой

2019-04-29 Нам хөдөлгөөний амьдрал


 УИХ дахь АН-ын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”-ээс “Стандар”-т банкинд төлсөн 40 сая ам.долларын эх үүсвэрт хийсэн АН-ын гишүүдийн шалгалтын дүнг хэлэлцжээ.

Энэ талаар тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, “Төрийн өмчийн компани хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид батлан даалт гаргаж өгсөн шалтгааныг хууль, хяналтын байгууллагууд шалгах ёстой гэж зөвлөл үзлээ. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн олборлосон баялгийн борлуулалтыг олон нийтэд ил тод болгох ёстой. “Стандарт” банкинд төлөх өрийг бууруулахад зуучлалын хөлс, хэлэлцээрт зарцуулсан бусад зардлыг тооцоход 38 тэрбум төгрөг болсон байна. Тэгэхээр энэ хохирлыг хэн төлөх ёстой вэ гэдгийг эрх баригч нам ярих цаг болсон” гэлээ.

Мөн зөвлөлөөс С.Зоригийг хөнөөсөн хэргийн сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн, зохион байгуулсан этгээдүүдэд хуулийн хариуцлага тооцох, хууль, шүүхийн байгууллагын бие даасан байдалд халдахгүйгээ зөвлөмж гаргаж ажиллах, энэхүү хэргийн захиалагчийг илрүүлэх зэрэг саналыг УИХ, Хууль зүйн байнгын хороо, тус хэргийг судлах Түр хороонд хүргүүлэх болжээ.

Түүнчлэн АН-ын зөвлөлөөс Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцжээ. Засгийн газар мөрийн хөтөлбөртөө 383 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс ердөө 26 хувь нь хэрэгжсэн хэмээн АН-ын зөвлөл дүгнэжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.