ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцыг саатуулжээ

2019-04-24 Мэдээ, мэдээлэл

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг хорих 461 дүгээр ангид цагдан хорьсонтой холбогдуулан ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “АТГ-аас 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлд зааснаар, гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлтэй Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Хэргийг УЕПГ-аас харьяалал тогтоож, өнгөрсөн баасан гарагт ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд шилжүүлсэн. Энэ дагуу цагдаагийн байгууллага уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Хэрэгт холбогдуулан Б.Хурцыг өчигдөр шөнө хойлшлуулшгүй арга хэмжээ авч саатуулсан. Одоогоор үргэлжлүүлэн хорих асуудлаар прокурорын байгууллагад санал хүргүүлээд байна. Прокурор, шүүхийн байгууллагаас үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай” гэв.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.