Хүн амины хэрэг үйлдэж, түүнийгээ Facebook-ийн “live” буюу шууд бичлэгээр цацсан эрэгтэйг АНУ-ын Кливлендийн цагдаагийнхан эрэн сурвалжилж байна. Стив Стифенс хэмээх сэжигтэн эрэгтэй өөр нэг бичлэгтээ 13 хүний аминд хүрсэн, дахиад өөр хүмүүсийн амийг ч хороох болно хэмээн хэлсэн нь Facebook хуудсанд нь байгаа аж. Цагдаагийнхны үзэж буйгаар сэжигтэн гудамжаар явсан хүмүүсээс тохиолдлоор нэгийг нь сонгож буудсан байна. Түүний ямар ч утга учиргүйгээр үйлдсэн энэ хэргийн золиос болж 74 настай эрэгтэй амиа алджээ.
Түүнээс гадна өөр хэдэн хүний ч аминд хүрсэн байж магадгүй гэж цагдаагийнхан сэжиглэж муж дамнуулан хайж байна.
Facebook-ийн live-аар хүн амины хэрэг хийж буйгаа цацах тохиолдол өмнө нь нэг биш удаа гарч байсан. Өнгөрсөн оны зургадугаар сард Чикагогийн гудамжинд live бичлэг хийж байх үеэр нэгэн эрэгтэй олны нүдэн дээр буудуулсан бол өнгөрсөн гуравдугаар сард бас нэг эрэгтэй шууд бичлэгийн үеэр 16 удаа буудуулан амиа алджээ.
Б.Номун
14 цагийн өмнө
15 цагийн өмнө
17 цагийн өмнө
17 цагийн өмнө
Өчигдөр
87385
30525
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.