Хуурайшилт ихтэй энэ цаг үед тариалалтын ажлыг илүү боловсронгуй болгох зорилгоор тариаланчид зөвлөлдлөө. Зөвлөгөөнд 300 гаруй тариаланчид оролцжээ.
Энэ жилийн тариалалт ирэх сарын 15 наас эхлэх юм байна. Тариалалт эхлэхэд эхний ээлжид 13 мянган тонн үр тариа хэрэгтэй байгааг албаныхан тодотголоо.Үүний 8000 тонн үрийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зээлээр шийдвэрлэхээр болсон байна. Мөн Зөвлөгөөнөөр хөрсний үржил шимийг дээшлүүлэх талаар хэлэлцэж ерөнхий 3 аргаар сэргээхийг гавьяат тариаланчдын зүгээс зөвлөлөө. Эхний ээлжид ногоон бордурт уринш хийх, органик бордоогоор бордох, Хөрсний элэгдэл эмтрэлээс технологийн аргаар хамгаалах зэрэг аргуудаас сонгон хэрэглэх нь үр дүнтэй гэдгийг хэлж байсан юм.
Төв аймгийн хэмжээнд газар тариалан эрхэлдэг 350 гаруй аж ахуй нэгж, 1100 гаруй иргэд үйл ажиллагаа явуулж жилдээ 100 гаруй мянган тонн ургац хураан авдаг байна. 60 жилийн түүхэндээ Төв аймаг Атрын нэгдүгээр аянаас 1,4 сая тонн, хоёрдугаар аянаас 2,9 сая тонн, гуравдугаар аянаас 790 мянган тонн ургац хураан авч 5,2 сая тонн үр тариа үйлдвэрлэж байжээ.
2018 онд үр тариа 78961 га-д тарьж 94267 тонн, төмс 5705 га-д тарьж 81499 тонн, хүнсний ногоо 1165,3 га-д тарьж 10653 тонн, малын тэжээл 12232 га-д тарьж 65683 тонн ургац хураан авч төмс, малын тэжээлийн хураан авсан нийт ургацаараа улсдаа тэргүүлсэн амжилт гаргасан тус аймаг Монгол улсын үр тарианы 25,2 хувь, төмсний 49 хувь, хүнсний ногооны 11 хувь, малын тэжээлийн 49 хувийг дангаараа үйлдвэрлэж байна. Өмнөх онд гаргасан амжилтаа бататган ахиулах зорилгоор энэ онд үр тариа 91 мянган га-д тарьж 152.850 тонн, төмс 5.990 га-д тарьж 8.6855 тонн, хүнсний ногоо 1.600 га-д тарьж 18.200 тонн, малын тэжээл 8.500 га-д тарьж 18.700 тонн ургац хураан авах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.