ХУД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тод каннам” эмнэлэгт өнгөрөгч гуравдугаар сарын 26-ны өдөр өөх соруулах мэс ажилбар хийлгэсэн 29 настай эмэгтэй зүрх нь зогсож амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Гэвч тус эмнэлгийн зүгээс “Тухайн үйлчлүүлэгч манай эмнэлэгт нас бараагүй” гэсэн мэдээллийг өгч буй юм. Үнэн чанартаа тухайн эмэгтэй өөх соруулах мэс заслын үеэр зүрх нь зогсож, биеийн байдал нь хүнд, амьсгалын аппараттай нэгдүгээр эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт хүргэгдэн ирсэн ч энэ сарын 1-ний өдөр амьсгал хураажээ.
Энэхүү болсон үйл явдлаас үүдэн Нийслэлийн эрүүл мэндийн газраас “Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох Нийслэлийн комиссын энэ сарын сарын 8-ны өдрийн хурлаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн албан бичигт дурдсан дүгнэлтийг үндэслэн “Тод ББ” ХХК-ийн “Тод Каннам” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэхээр шийдвэрлэлээ” гэсэн байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30421
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.