АН-ын ҮБХ-ны ротацийн сонгууль өнгөрөгч ням гарагт боллоо. Энэхүү сонгуулиар Орхон аймгийн Ардчилсан намын хамт олон үзэл баримтлал, үнэт зүйлсээ хамгаалж чаддаг гэдгээ харуулж чадсан гэж хэлж болно. Учир нь дотоод сонгуульд Монгол улсын Ерөнхийлөгч асан, МАНАН бүлэглэлийн эцэг гэгдэх Ц.Элбэгдорж өөрийн хоёр ч хүнээ нэр дэвшүүлж Орхон аймгийн Ардчилсан намыг хагалан бутаргаж, гартаа авахыг санаархсан үйлдэл гаргажээ.
Тодруулбал, Орхон аймгийн АН-ын ҮБХ-ны сонгуулийн 46-р тойрогт өөрийнх нь зөвлөх, АТГ-ын Тамгын хэлтсийн дарга асан Ч.Өнөрбаяр, 48-р тойрогт Байгаль орчин ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан О.Чулуунбилэг нарыг нэр дэвшүүлэн сойжээ. Гэтэл энэ дүйвээнээр сураг нь алдраад удсан “Эбигийн хүмүүс” гэх тодотголтой зарим нэг хуучны гишүүд хөдөлгөөнд орж, нэр дэвшигчээ гаргахын тулд багагүй гүйсэн бололтой. Зарим эх сурвалжийн мэдээлснээр намыг дотроос хагалж, сонгогчдыг мөнгөөр худалдаж авахыг санаархсан үйлдэл гаргасан гэх нь ч бий. Ямартай ч уг мэдээллийн үнэн худлын аль нь ч байсан сонгогчид сонголтоо хийж, Орхон аймгийн Ардчилсан намын дотоод сонгуулийн дүн МАНАН бүлэглэлийн эсрэг гарсан. Өөрөөр хэлбэл, МАНАН бүлэглэл 5:0-ээр ялагдаж, Орхоны Ардчилсан нам мөнгө эрх мэдлийн эсрэг тэмцэж чаддаг, нэгдмэл, хүчтэй гэдгээ харуулж чадсан байна. Дээрх хоёр нэр дэвшигч тойрог бүртээ нийт сонгогчдын 50 хувийн саналыг ч авч чадаагүй аж.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.