БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 15 дахь удаагийн бүртгэл энэ сарын 11-12-ны хооронд цахимаар бүртгэнэ.
Энэ жилийн хувьд цахимаар бүртгэлийн дугаар олгож байгаа нь иргэдийг олон цагаар гадаа зогсоохгүйгээр ажил, гэрээсээ, гар утсаараа бүртгүүлэх боломжийг олгож байна. Бүртгэл 2019 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн 9:00 цагт нээж, 2019 оны гуравдугаар сарын 12-ны 18:00 цагт хаагдана.
Цахимаар бүртгэгдэж дугаар авсан иргэдийг энэ сарын 13, 14, 15-ны өдрүүдэд харьяа дүүрэгт бүртгэх юм. Харин 21 аймагт уламжлалт аргаар буюу бүртгэл шууд явагдах юм.
Гадаад паспорт эсвэл Иргэний үнэмлэх /1 хувь хуулбар/
Гадаад паспортын зураг 2 хувь /хэмжээ 3.5*4.5 см/
Бүртгэлийн хураамж 24 ам.доллар
Мэргэжил чадварын үнэлгээг гэрчлэх баримт материал
Өөрийн биеэр бүртгүүлэх
Анхаарах зүйлс
Монгол Улсын иргэн байх
18-аас 39 настай байх
Хорих ялтай эсвэл гэмт хэрэгт холбогдоогүй байх
БНСУ-аас албадан гаргаж байсан эсвэл тус улсыг орхин явах заримж гаргуулж байгаагүй байх
Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх
Өнгө ялгах чадвартай байх /нурууны диск, гарын хуруу дутуу тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасахыг анхаарна уу/
Мэргэжлийн бус ажилтны Е-9, Усан онгоцны ажилтны Е-10 визеээр БНСУ-д 5-аас дээш жил ажиллааагүй байх шаардлагатай.
БНСУ-д ажилчин илгээх цорын ганц илгээгч байгууллага нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар тул Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар сонирхож буй иргэд нь залилангийн шинжтэй хувь хүн, байгууллагуудад хууртахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
17 цагийн өмнө
18 цагийн өмнө
18 цагийн өмнө
21 цагийн өмнө
21 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.