Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын дагуу өнөөдрийн 08:00 цагаас эхлэн автомашины улсын дугаарын хязгаарлалт зуны цагийн бүсчлэлд шилжиж байна.
Хязгаарлалтын хугацаа 20:00 цаг хүртэл үргэлжлэх юм.
Зуны бүсчлэл өнөөдрөөс эхлэн аравдугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед Замын бүсчлэлийг тэлэхээр зохицуулалт хийсэн байна.
Харин өвлийн бүсчлэлийг аравдугаар сарын 15-наас эхлэн дөрөвдүгээр сарын 15 хүртэл байхаар шийдвэрлэсэн аж.
Өвлийн хуваарийн зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх замаар хумих бодлого баримтлахаар тусгасан байдаг.
НИТХ-аас анх 2012 оны 08 дугаар сарын 22-ний өдрийн №2/08 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийсэн.
Мөн дугаарын хязгаарлалтыг өвөл,зуны бүсчлэлд оруулсан юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.