УИХ-ын 42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийг зохион байгуулах Хэнтий аймгийн Сонгуулийн хорооны гишүүд томилогджээ.
Тодруулбал, Сонгуулийн хорооны даргаар тус аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатарыг сонгожээ. Харин нарийн бичгийн даргаар аймгийн ИТХ-ын Ажлын албаны ажилтан Ш.Эрдэнэжаргал, гишүүдээр Эрдэм баян Хэрлэн 4-р сургуулийн захирал Б.Жавхланбаяр, аймгийн Татварын хэлтсийн мэргэжилтэн М.Мөнхнаран, ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ, ЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга С.Нямдаваа, “Насан туршийн боловсрол” төвийн мэргэжилтэн Д.Борхүү, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Л.Бат-Октябрь, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Гэрэлмаа гэсэн есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна.
Дашрамд дуулгахад, тус нөхөн сонгуулийн санал авах өдрийг энэ оны зургаадугаар сарын 30-ны өдөр явуулахаар тогтсон. Харин нэр дэвшигчдийн бүртгэл ирэх тавдугаар сарын 6-наас зургаадугаар сарын 7-ны хооронд явагдана.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.