Сэтгэл гутралаас хэрхэн ангижрах вэ

2019-08-26 Уламжлалт анагаах ухаан

Уламжлалт анагаах ухаанаар сэрэхүй

Сэтгэл гутралаас болж ажил, амьдралын идэвхи буурах, гэр бүл нийгмийн харилцаанд зөв бус үйлдлүүд гарах, тэр нь даамжирснаар сэтгэцийн эмгэг хэлбэрт шилжиж галзуурах, амиа хорлох зэрэг маш олон сөрөг үр дагавар авчирч байна. Өөрийгөө болон бусдыг сэтгэл гутралаас гаргахад хүний амьдралын жам ёс, зовлон жаргалын мөн чанарыг сайтар ойлгуулах нь чухал. Аливаа юмс үзэгдлийг тунгалаг тодорхой оюун ухаанаар шинжин таньж, энэрэл асралын сэтгэлээр амар амгаланг эдэлье.

Цог төгөлдөр дөрвөн үндсийн “Увдисын үндэс”-д: “Сэтгэл энэлснээс болсонд номын оргил хийгээд мөнх бус тэргүүтэн шалтгаан үрийг номлоно. Эд хөрөнгө тэргүүтэнг хүссэнд эд өгнө. Аль алинд нь яруу үг сонсгож, сэтгэл баясгах нөхрөөр сэтгэлийг нь засах хэрэгтэй.”хэмээжээ. “Зонпран”-д:  “Гасланд энэлсэнд ном номло хэмээсэн байдаг.

Номоор анагаах нь тухайн бодгалын оюуных нь хэмжээнд тохируулан анагаана.

Дээд төрөлхтөнд:

Дээдийн ном бүгд их амгалантай хамт төрдөг бөгөөд уг сууринаасаа төрөх, хаагдах, орших гурваас хагацсан бөгөөд амгалан зовлонгийн / эдлэх газар/ суурь үгүй огторгүй мэт болой.

Тэгвэл элдэв айдсын үзэгдэл юу байна хэмээвээс тэр нь аливаа зүйлийг өөрөө буруу барьж таниснаар оюундаа зүүдэг  зүүд мэт үзэгдэл болой.

До-гоос: “Юм бүгдийн төрөх, хаагдах, оршихыг урвалт үгүй хэмээн зүүсэн нөхцөл тэр нь төрөх, эвдрэхийн үзэгдэл мөн” хэмээсэн байдаг.

Ер нь ямар нэг үзэгдэл нь өөрөө эс бүтсэн бөгөөд түүний бэлгэ чанар нь хоосон, мөн чанар нь ч хоосон байдаг. Хоосон дор сэтгэл ч үл бүтсэн бөгөөд хэтрүүүлэн өргөх, хэтрүүлэн дорд үзэх нугууд нь ч мөн хоосон юм.

“Жод жүг”-ээс Хэзээ бодитой хийгээд бодигүй нугууд нь оюуны өмнө үл оршино. Тэр цагт байдал нь бусад үгүй тул зоригдол үгүй дор машид амарлина. “ хэмээсэн байдаг.

Тэр мэт хоосон тул юундаа алдахав, юундаа онохов, юундаа баярлахав, юундаа гомдохов. Зовлон жаргал байгаа бол хүндлэгдэх муушаагдахын аль ч байна.

Мөн Сараха бээр “Атгагаар хүлэгдсэн сэтгэл үүнийг суллаваас хүлээсийг гэтлэх нь гарцаагүй. Энэхүү сэтгэл засал нь хоосон чанарын утга болой.

Дунд төрөлхтөнд:

Харгалзан бүтэх шүтэн барилдлага төдийгөөс мөн чанар эс бүтнэ. Хоосон чанар шүтэн барилдлага хоёр ялгал үгүй магадтайгаар хослон орох илбэ адил бүгд нөхцлөөр эндүүрэгддэг төдий юм.

“Жод жүг” –д: “Ямар нэгэн гэм бүгд, элдэв төрлийн зовлон бүгд тус бүрдээ элдэв төрлийн нөхцлөөс гардаг. Өөрөө аяндаа гарна гэж хэзээ ч үгүй. Дээрх нөхцөл нугууд нь ч гэсэн үүсгэнэ гэсэн сэтгэл үгүй, түүгээр үүсгэгдэж байгаа нугууд нь мөн үүссэн хэмээх сэтгэл үгүй болой” хэмээсэн.

Мөн “До”-гоос алин нөхцлөөс төрсөн тэр нь үл төрсөн, түүн дор төрөлхүйтний мөн чанар байхгүй. Нөхцөлд харъяалагдах тэр нь хоосон хэмээн номолсон. Алин бээр хоосон чанарыг мэдсэн тэр номыг мэдэх болой. хэмээсэн.

Бас бус энэлэж байгаа бие тэр нь нарийн тоосны хувь үгүй, сэтгэл нь агшингийн хувь үгүй, тул бодис нь хэнийх ч биш.

Өөрийн гаслангийн сэтгэл, би, минийх нь бодитой дор үл бүтсэн тул үнэхээр би, бусад зовлонгийн орон, оронтон эс бүтсэн.

Тэр мэтийг эс оновоос их нигүүлсэнгүйгээс даган гардаг нигүүлсэнгүйн суурь үл оршино. Орших ёсыг мэдсэнээр орчлонд оршихгүй дор дохиог барилдуулна.

Мөн бүгд бурхан, тарнийн мөн чанарт оршдог тул бодитой өөрийн үндэс дор үгүйг мэдэж үйлд. Үзэгдэл бүхэн бурхны бүжиг, дуу бүхэн тарни, онолын чуулган бүгд ном, эдлэл бүхэн тахилын ёсонд мэдэж үйлд.

Зургаан зүйлийн амьтан бүхэн төрөл тутамдаа эцэг, эх, ач үрс болно. Эдгээрийг үл мэдсэнээр бодитой дор барин галзуурдаг. Иймээс гарч буй зовлон бэрхшээлд уурлах хийгээд сэтгэлээ үлэмж ихээр энэлүүлэн үйлдэх нь зохисгүй. Бүгд урьдын үйлийн шалтгаан бөгөөд буяны үйлийг үйлдэхгүй бол амгалан гарах нь бэрх. Миний муу үйлийг арилгахын тухайд энэ зовлон гарч байгаа тул энэхүү зовлонгоор миний болон амьдтын нүгэл арилах болтугай. Миний амгалан бусдад боловсрох болтугай. Бусдын зовлон надад боловсрох болтугай хэмээн санана.

Бага төрөлхтөнд:

  • Төрсний эцэст үхнэ
  • Хурсны эцэст хагацана
  • Өндрийн эцэст унана
  • Хураасны эцэст барагдана хэмээх цагийн жам ёсыг хэн ч хорьж чадахгүй. Би ганцаараа ийм биш, бүгд үүнээс гэтлэхгүй хэмээн санана.
  • Хураасан бүгд мөнх бус
  • Үйл, нисва нис бүгд зовлон
  • Ном бүгд би үгүй
  • Гаслангаас гэтлэх бүгд амарлингуй болой. Бурханы зарлигыг магадтай байгуулж үйлдэнэ.
  • Бас бус ичгүүр, сонжуурыг сахиж
  • Зүрх зоригийг үүсгэж
  • Сайн талыг нь санаж
  • Зовлонг үл үйлдэнэ хэмээн амарлингуйг үүсгээрэй.

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.