Умайн хүзүү, хөхний хорт хавдрын оношилгоог орон даяар эхлүүллээ

2019-02-22 Мэдээ мэдээлэл


Монгол эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог хавдрууд болох умайн хүзүү, хөхний хорт хавдрын эрт илрүүлэг оношилгоог орон даяар эхлүүлжээ.

Өнөөдрөөс эхлэн 1959-1989 онд төрсөн эмэгтэйчүүд өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж үзлэг оношилгоондоо хамрагдахыг Эрүүл Мэндийн Яамнаас зөвлөсөн байна.

Эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсанаар хавдрыг эрт илрүүлж, эмчлүүлэх боломжтойг эмч мэргэжилтнүүд хэллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.