“Зайсан KFC” түргэн хоолны газарт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Халдварт өвчин судлалын үндэсний төвийнхөн шалгалт хийсэн дүгнэлтээ өнөөдөр танилцууллаа.
Нийтдээ ес хоногийн хугацаанд ажиллаж, 94 төрлийн сорьцыг төв лабораторын шинжилгээнд оруулсан байна.
Шинжилгээгээр уснаас халуунд тэсвэртэй гэдэсний нян илэрчээ. “Зайсан KFC” салбарын гал тогоонд ажиллаж байсан хоёр хүнээс шигел төрлийн хоолны хордлогот халдвар илэрсэн гэв. Энэ төрлийн нянгийн халдвар авснаа мэдэлгүй явж байснаас хоол хүнсээр дамжаад үйлчлүүлэгчид нян нь халдварладаг аж. Тус салбарын ажилтнуудаас шигелийн төрлийн нянгаар хэд, хэдэн хүн халдварласан байгаа тул чухам хэзээ халдварласныг тогтоохоор ажиллаж буй аж.
Тухайн салбар 28 ажилтантай, хоолны дамжлага дундын хяналт алдагдсан, зургаан сар тутамд эрүүл мэндийн үзлэгт орох ёстой ч энэ горим алдагдсан, шинжилгээ хийлгэсэн ч эмчийн гарын үсэггүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна. “Зайсан KFC” түргэн хоолны газраар үйлчлүүлсэн иргэдээс 247 хүн өвчилснөөс 42 нь эмнэлэгт эмчлүүлж буй юм байна.
Одоогоор Зайсан KFC” салбарын үйл ажиллагааг зогсоосон ч бусад салбаруудыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шууд хаах боломжгүй гэв. Харин шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд хаах боломжтой болох аж. Харин тухайн салбарт торгуул ногдуулж хариуцлага хүлээлгэх гэнэ.
Зарим шинжилгээний хариу гараагүй байгаа аж.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.