Монгол Улсын хүний хөгжлийн индекс-2018

2019-02-2 Нийгэм

Улс орнуудын хүн амын дундаж наслалт, боловсрол, орлого зэргийг харгалзан жагсааж, үзүүлэлтээр нь улс орнуудыг 4 бүлэгт хуваасан статистик индексийг Хүний хөгжлийн индекс гэнэ.

Хүний хөгжлийн индекс юугаараа онцлог вэ?

Улс орнуудын хөгжлийг дан ганц эдийн засгийн үзүүлэлтээр нь хэмжих бус тухайн улсын иргэд ийн амьдралын чанар, эдэлж буй боломж, тухайн чанартай амьдралд хүрэх эрх чөлөөг нь харгалзан хэмждэгээрээ ХХИ онцлог юм.

Гучаад жилийн тэртээ Амартяа Сэн тэргүүтэй нэрт эрдэмтдийн зохиосон энэхүү индекс үзүүлэлтийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс жил бүр шинэчлэн гаргадаг бөгөөд энэ жилийн Монгол Улсын хүний хөгжлийн индексийг хүргэж байна.

Монгол Улс энэ жил 92 дугаар байрт жагсаж, хүний хөгжлийн өндөр үзүүлэлттэй орнуудын тоонд багтсан авч ижил бүлгийн орнуудаасаа гурав дахин бага орлоготой байна. Мөн нийгмийн тэгш бус байдлыг харгалзуулан авч үзвэл бидний 92 дугаар байрны үзүүлэлт даруй 14 хувиар буурна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсад орлогын тэгш бус байдал их гэсэн үг юм. Хамгийн их орлоготой 20% нь хамгийн бага орлоготой 20%-иасаа дунджаар 5 дахин их орлогын зөрүүтэй байдаг аж.

Монголчуудын дундаж наслалт 69.5 бөгөөд энэ нь хүний хөгжлийн маш өндөр орны үзүүлэлттэй орнуудын дундажтай харьцуулахад даруй 10 жилээр дутуу юм.

Бид дунджаар 15.5 жил суралцдаг бөгөөд энэ нь хүний хөгжлийн маш өндөр үзүүлэлттэй орнуудаас дөрвөн жилээр бага, дундаж үзүүлэлттэй орнуудтай харьцуулахад гурван жилээр илүү аж.

Эх сурвалж: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.