УИХ-ын даргын суудалд Г.Занданшатарын нэр түлхүү яригдаж байна

2019-01-31 Нам хөдөлгөөний амьдрал

 

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 14.30 цагт Төрийн ордонд хуралдаж, УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулах товтой байгаа. Гэвч одоогийн байдлаар гишүүд бүрэн цуглаагүй, хурал эхлээгүй байна.

Тодруулбал, УИХ-ын дарга М.Энхболдыг энэ сарын 29-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Одоогоор УИХ дахь олонхийн бүлэг буюу МАН-ын намаас сонгогдсон дэд дарга Л.Энх-Амгалан чуулган даргалж буй юм. Хуулийн дагуу УИХ-ын даргыг олонхийн бүлгээс нэр дэвшүүлэн томилдог. Энэ хүрээнд МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар УИХ-ын даргад нэр дэвшичгийг тодруулах юм. Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлэг Удирдах зөвлөлийнхөө саналыг хэлэлцэж дэмжвэл нэр дэвшигчийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.

Дашрамд дуулгахад, урьчилсан таамгаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын нэр нэлээд түлхүү яригдаж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.