Цагтаа залуусыг уянгалаг хоолойгоороо байлдан дагуулж явсан, “Номин талс” хамтлагийн дуучин А.Хаянхярваа урлагын тайзнаас төрийн албыг түшээд багагүй хугацаа өнгөрч байна. Тэрбээр нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч даргын албан тушаалын хашдаг. Гэвч жил бүр уламжлал болгон хийдэг Авилгатай тэмцэх газраас хийсэн хөрөнгө орлогын мэдүүлгийн хянан шалгалтаар түүнтэй холбоотой хэд хэдэн зөрчлүүд илэрчээ.
Тодруулбал, Хаян дарга өөрийн өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлсэн нийт 36 сая төгрөгийн орлогоос 24 сая төгрөгийн орлогыг мэдүүлгийн “Хөрөнгийн орлого” хэсэгт мэдүүлээгүй байна. Мөн өөрийн өмчлөлийн Lexus RX 350 маркийн автомашиныг худалдсан 15 сая төгрөгийн орлогыг мэдүүлгийн “Хөрөнгө борлуулсны орлого” хэсэгт мэдүүлээгүй байна. Түүнчлэн Төрийн банк дахь дансаар хүлээн авсан 20 сая төгрөгийн цалингийн зээлийг мэдүүлгийн “Зээл” хэсэгт тус тус мэдүүлээгүй байна.
Харин мэдүүлгийнхээ “Үйл ажиллагааны орлого” хэсэгт 50 сая төгрөгийн орлогыг үндэслэлгүйгээр илүү мэдүүлсэн нь тогтоогджээ.
Тиймээс хуулийн дагуу түүнийг ажлаас нь чөлөөлөх хүртэл хариуцлага тооцох заалттай учраас түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.