“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн хамт олон 2018 оноо амжилт бүтээл дүүрэн үдэж байна. Шинэ оны босгон дээр “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн хамт олон дундаас 2 дугаар баазын контактын сүлжээний инженер Б.Баатарцогт Улаанбаатар хотын Хөдөлмөрийн аварга инженерээр, 1 дүгээр баазын жолооч Т.Алтанбагана нар Улаанбаатар хотын Хөдөлмөрийн аварга жолоочоор тодорлоо.
Нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, үр дүнгээрээ манлайлж ажилласаныг үнэлж “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн ажилтнуудыг Нийслэлийн 2018 оны “Хөдөлмөрийн аварга”-аар тодруулсан юм.
Т.Алтанбагана нь нийтийн тээврийн салбарт 30 жил ажиллахдаа нийслэлийн зорчигчдод маршрутын дагуу шугамын цаг, рейс, графикийг чанд баримтлан, хөнгөн шуурхай, соёлч боловсон үйлчилж 2018 оны эхний 11 сарын дүнгээр нийслэлийн 15 чиглэлд нийт 284 хоног ,1975 цаг шугамын үйлчилгээнд ажиллаж, цагийн даалгавраа 134% биелүүлсэн байгууллага хамт олны дунд нэр хүндтэй ажилтан.
Б.Баатарцогт нь 1987 онд ашиглалтанд орсон цахилгаан хангамж, контактын сүлжээний тусгай эд ангиуд болон тусгаарлагчууд 30 жилд их засвар хийгдээгүй ашиглагдаж байсныг, 2018 онд дотооддоо үйлдвэрлэх ажлыг зохион байгуулсан. ДСП-1200, ДСП-1700, ИП, ИП-2 тусгаарлагчуудыг 2150 ширхэг, ИП-2 тусгаарлагч 1066 ширхэг, контактын сүлжээний автомат сум, уулзварын сум, огтлолцол нийт 23 ширхэгийг тус тус шинээр хийн шугаманд гарч байгаа троллейбусны цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг ханган ОХУ-н зах зээлээс өндөр үнээр авдаг сэлбэг материалыг дотооддоо үйлдвэрлэн шугамын үйлчилгээнд ашиглаж байгаа чадварлаг инженерүүдийн нэг юм.
Хөдөлмөрийн аваргаар шалгарсан хоёр ажилтандаа ажлын амжилт,амьдралын сайхан бүхнийг нэгтгэлийн удирдлага, хамт олны зүгээс хүргэж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.