Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж буй Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ, Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын их болон дунд багтаамжийн автобусны жолооч, үйлчлүүлж буй зорчигчдын төлөлтөд шалгагч нар хяналт, шалгалт хийж байна.
Одоогийн байдлаар 6 чиглэлийн 79 тээврийн хэрэгсэл, 1067 зорчигч хамрагдсанаас бэлэн мөнгөөр зорчсон 4, зорчих хөлс төлөөгүй 22, хүүхдийн картаар 4, ахмад настны картаар зорчсон-1, U money картын үлдэгдэл хүрэлцэхгүй4, зэрэг нийт 35 зөрчил илэрсэн байна.
Нийслэлийн тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар цахим картаар зорчих хөлсөө төлөөгүй иргэнийг Зөрчлийн тухай хуулийн заалтын дагуу 10 мянган төгрөгөөр, зорчигчдод зорчих хөлс төлөх шаардлага тавиагүй, бэлэн мөнгө авсан жолоочийг 25 мянган төгрөгөөр торгож, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд арга хэмжээ авч байгаа аж.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.