НӨАТ-ын өнгөрөгч оны буцаан олголтыг ирэх долоо хоногоос олгож эхэлнэ. Татварын ерөнхий газраас энэ сарын 25-ны дотор НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн мэдээллийг нягталж, шалгаад бүх тооцооллоо цэгцэлж Сангийн яаманд хүргүүлэх юм байна. Энэ талаар тус газрын Татвар төлөгчтэй харилцах газрын Татварын улсын байцаагч Ц.Ундармаа хэлэхдээ “НӨАТ-ын баримтыг бүртгүүлэх сүүлийн хугацаа өнгөрснөөс хойш Татварын ерөнхий газар мэдээлэл, судалгаагаа нэгтгээд нэгдүгээр сарын 25-ны дотор Сангийн яаманд хүргүүлдэг. Сангийн яам санхүүжилтээ шийдээд Монгол банкинд шилжүүлснээр НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлнэ. Хэрэв бүртгэлийн мэдээлэл нь алдаатай бол иргэдийн дансанд мөнгө нь оролгүй буцаагддаг тул мэдээллээ шалгаж үзэхийг иргэдэд анхааруулж байна” гэлээ.
Татварын ерөнхий газар иргэдийн мэдээллийг баталгаажуулж Сангийн яаманд хүргүүлснээр санхүүжилтийг шийдвэрлэн Монгол банканд шилжүүлнэ. Үүний дараа иргэдийн дансанд НӨАТ-ын буцаан олголт орж ирэх юм. Энэ жил нийт 808 мянган иргэнд 121 орчим тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгохоор болсон нь өнгөрсөн оноос 20 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.