Дэлхийн мастеруудын наадамд оролцох тамирчдыг үдлээ

2017-04-13 Амрах агшин
 Шинэ Зеландын Оакланд хотод Дэлхийн мастеруудын спортын наадамд дөрөвдүгээр сарын 21-30-нд болно.

Ес дэх удаагийн тус тэмцээнд оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслол өнөөдөр Спортын төв ордны хурлын танхимд боллоо.

Ёслолд БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлого хэрэгжилтийн газрын дарга С.Чинбат, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооны дарга Ч.Наранбаатар тэргүүтэй албаны хүмүүс оролцож, баг тамирчдад амжилт хүсэв.

Дөрвөн жил тутамд болдог энэхүү тэмцээнд 165 орны 28 мянга гаруй тамирчин спортын 28 төрөлд өрсөлдөх бол манай улсаас спортын зургаан төрөлд 30 гаруй тамирчин оролцох юм байна. Сонирхуулахад Монголын баг тамирчид тус тэмцээнд 2003 оноос анхлан оролцож байв. Монголын багийн тугийг сагсан бөмбөгийн төрөлд өрсөлдөх Б.Болормаад шилжүүлсэн нь уг ёслолын хамгийн оргил мөч байлаа.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын газар

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.