Ардчилсан намын улс төрийн зөвлөл хуралдлаа. Тэд энэ удаагийн хурлаараа сүүлийн үед улс төрд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулах тогтоолын төсөл боловсруулах зөвлөмжийг намын бүлэгтээ хүргүүлсэн байна. Энэ дагуу УИХ дахь тус намын бүлэг тогтоолын төсөл боловсруулж, парламентыг бүрэн эрхийнх нь хугацаанаас өмнө тараахаар гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхлэжээ.
Одоогоор Ардчилсан намын долоон гишүүн гарын үсэг зурсан байна. Холбогдох хуульд зааснаар нийт гишүүдийн 3/2 -ын саналаар УИХ хугацаанаасаа өмнө тарах боломжтой юм. Тиймээс чуулганы танхимын үүдэнд гишүүдийн гарын үсгийг цуглуулах самбар байршууллаа.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.