Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, гэмт үйлдлийг нь шалгах санал ирүүлжээ

2019-01-8 Нам хөдөлгөөний амьдрал

Улсын Ерөнхий Прокуророос УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ УИХ-д хүргүүлжээ.

Эдгээр гишүүн өөрсдийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниараа дамжуулан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан асуудлаар Авлигатай тэмцэх газарт тайлбар өгч байсан. Тэгвэл эрүүгийн хэрэг үүсгэн шалгах нөхцөл байдал үүссэн учраас ийнхүү дөрвөн гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг Прокурорын байгууллагаас гаргасан байна.

Хуулийн дагуу Ерөнхий прокурорын хүсэлтийг УИХ 48 цагийн дотор хэлэлцэнэ шийдвэрлэх ёстой. УИХ-ын халдашгүй байдлын дэд хороогоор эхлэн хэлэлцээд гаргасан дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулдаг хуулийн зохицуулалттай юм.

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.