Ахмадуудад олгодог “Насны хишиг” болон эхчүүдийн Алдарт эхийн одонгийн мөнгийг Сар шинийн баяр Цагаан сараас өмнө олгох учир шинээр авах ахмадуудыг бүртгэж эхэлж байна гэж ХНХЯ-наас мэдээлж байна.
Хуулийн дагуу 65 нас хүрсэн ахмадуудад Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өмнө жилд хоёр удаа төр, засгаас “Насны хишиг” олгодог бөгөөд энэ жил 160 гаруй мянган ахмадад хүртээхээр тооцож улсын төсөвт 22.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Статистик тоон мэдээллээс үзэхэд жилд 5-6 мянган ахмад шинээр нэмэгддэг байна. Насны хишиг шинээр авах ахмадууд эсвэл түүний итгэмжилсэн этгээд журмын дагуу бичиг баримтаа бүрдүүлж, иргэний үнэмлэхийн харьяа анхан шатны сум, хорооны нийгмийн ажилтанд хандах юм. Ингэхдээ иргэний үнэмлэх эсвэл улсын бүртгэлийн лавлагааг авч очно. Бүртгүүлсэн ахмадуудын мэдээллийг Сангийн яам руу шилжүүлдэг аж. Харин өмнө нь авч байсан ахмадууд ямар нэгэн бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүйг ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээлж байна.
“Насны хишиг”-ийг шинээр авах ахмадуудыг бүртгэж, материал хүлээж аваад эхэлсэн байна. Хуулийн дагуу “Насны хишиг”-ээр 65-69 настай ахмад 50, 70-79 настай ахмад 80, 80-89 настай ахмад 150, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг олгодог юм. Алдарт эхийн одонгийн мөнгөний тухайд өнгөрсөн жил 216.679 ээжид одонгийн мөнгө олгосон бол энэ онд Алдарт эхийн одонтой ээжүүдэд зориулж улсын төсөвт 29.4 тэрбум төгрөг суулгажээ. Алдарт эхийн нэгдүгээр одонтой ээжид 200, хоёрдугаар одонтой ээжид 100 мянган төгрөгийг жилд нэг удаа олгодог. Эдгээр мөнгийг арилжааны банк тухайн хүний авсан тэтгэврийн болон бусад зээл, зээлийн хүүнд суутгах ёсгүйг ХНХЯ-наас мэдэгдэж байна.
6 цагийн өмнө
8 цагийн өмнө
10 цагийн өмнө
11 цагийн өмнө
Өчигдөр
87365
30402
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.