“Аdidas-тай муми” түрэг оёдолчин бүсгүй байжээ

2017-04-13 Түүхийн жим

 

Ховд аймгийн Мөнххайрхан сумаас олдсон“Адидастай муми” нэрээрээ алдаршсан эртний булшийн талаар гадаадын хэвлэлүүд бичсээр байна. “Daily Mail”-д “Адидастай муми”-гийн талаар сүүлийн үеийн мэдээллийг нийтэлжээ.

1100 орчим жилийн өмнөх үед хамаарах энэ шарил Түрэгийн үеийн залуу эмэгтэйнх гэж манай судлаачид үзэж буй аж. Огт эвдэгдэж сүйдээгүй, өнөө хүртэл иж бүрнээрээ хадгалагдаж ирсэн энэ булшинд их хэмжээний эд зүйл агуулагдаж байсан  нь язгуур угсаа гарвалтай хүн байсан болов уу гэж таамаглахад хүргэсэн ч судалгааны явцад жирийн оёдолчин эмэгтэй гэж үзжээ.  Учир нь, түүний булшинд оёдлын зүү утас зэрэг эд хэрэглэлүүд байснаас гадна хувцсан дээр нь гоёмсог уран хатгамлууд байжээ.

30-40 настай байсан гэж таамаглаж буй бүсгүй толгойдоо маш хүчтэй цохиулсны улмаас амиа алдсан гэж судлаачид үзжээ.

Улаан, хар судал бүхий эсгий гутал нь “Adidas” брэндийн логотой адилхан байснаараа олны сонирхлыг татсан энэ шарилыг  Соёлын өвийн төвд судалж байгаа бөгөөд судалгааны ажил дууссаны дараа Ховд аймгийн музейд хүлээлгэн өгөх юм байна.

Далайн түвшнээс нэлээд өндөрлөгт, хүйтэн газар байсан учраас өнөө хүртэл маш сайн хадгалагдсан Түрэгийн үеийн энэ булшинд гоёмсог хээгээр чимэглэсэн дээл, дөрвөн ээлжийн хувцас, гар цүнх, сам, толь, хутга  гэх мэт өдий төдий эд зүйл олдсон юм. Түүгээр ч зогсохгүй морь нь эмээлтэйгээ маш сайн хадгалагдсан байжээ.

Б.Номун

 

 

Чуулган: Байр суурь

3 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.