Чуулганы хуралдааныг МАН-ын бүлгийн хүсэлтээр дахин хойшлуулав

2019-01-4 Нам хөдөлгөөний амьдрал

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан МАН-ын бүлгийн даргын хүсэлтээр дахин хойшлов.

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулан өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төслийг МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай тул чуулганы хуралдааныг ирэх долоо хоногийн даваа гараг хүртэл хойшлуулах хүсэлтийг Д.Тогтохсүрэн гишүүн гаргасныг УИХ-ын дарга хүлээн авлаа.

Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд, “УИХ-ын даргыг чөлөөлөх тухай заалтыг Ерөнхийлөгч Х.Баттулга өргөн барьсан хуулийн төсөлдөө тусгасан байна. Энэхүү хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Чуулганаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилохтой холбоотой асуудлуудыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай байна. Тиймээс УИХ-ын гишүүд ирэх долоо хоногоос чуулганы ирцийг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй” хэмээв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.