Тайваний Тайпей хотноо “Taipei Building Show-2018” олон улсын барилга, заслын материалын үзэсгэлэн “Эрчим хүч, нөхөрсөг, экологи, ногоон барилга” сэдвийн дор боллоо.
Тайваний шинээр нэвтрүүлж буй орчин үеийн шинэ дэвшилтэт техник технологи, тус улсын томоохон үйлдвэрлэгч нартай танилцаж судалгаа хийн, өөрсдийн бизнесийн цар хүрээгээ тэлэх боломжийг барилгын бизнес эрхлэгчдэд олгох зорилго бүхий энэхүү үзэсгэлэнг Тайпэй хотноо МҮХАҮТ, Улаанбаатарын Худалдаа, эдийн засгийн Тайпэй дахь төлөөлөгчийн газраас хамтран зохион байгуулав.
Үзэсгэлэнд монголын талаас “Гэрэгэ групп” ХХК, “Грийн ресурс констракшн” ХХК, “Модун” ХХК, “Заг инженеринг” ХХК, “Заг” ХХК, “Эрдэмбродерс” ХХК, “Тулга техник” ХХК, “Хөгжил Трейд” ХХК, “Сэрж энд констракшн” ХХК зэрэг 12 компанийн 30 гаруй төлөөлөгчид оролцлоо.
Мөн үеэр МҮХАҮТ-ын павильонд барилгын салбарын томоохон төслүүдийн танилцуулга, дагуул хотын талаарх төлөвлөгөөгөө танилцуулсан нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихэд татаж байв.
Да жань ХХК-ийн удирдах зөвлөлийн дарга Чью Вэн Лянг хэлэхдээ, “Монгол Улсын эдийн засаг эргэн сэргэж, энэ жилийн эхний хагаст эдийн засгийн өсөлт 63 хувьд хүрч, үүнийг дагаад барилгын материалын эрэлт өсөж буй нь ажиглагдсан. Зохион байгуулагчийн зүгээс бизнес уулзалтыг зохион байгуулсан нь хоёр орны хамтын ажиллагааг тэлж хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх таатай боломж гэж харж байна. Энэ удаа Тайванийн гангаар хийсэн бүтээгдэхүүн, угаалгын өрөөний хэрэгсэл, гипс хавтан, тусгаарлагч материал болон шавар бүтээгдэхүүн зэргийг түлхүү сурталчиллаа” гэлээ.
Энэ удаагийн барилгын материалын үзэсгэлэнд нийт 10 гаруй орны 550 орчим бизнес эрхлэгчид 2200 гаруй павильонд бүтээгдэхүүнээ сурталчлан оролцов.
Тайваний Тайпей олон улсын барилгын материалын үзэсгэлэн нь 1987-аас зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд “Тайпей барилгын материалын үзэсгэлэн” хэмээн нэршсэнээрээ алдартай юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.