Булган аймгийн Бугат сумын ИТХ-ын төлөөлөгч Б-гийн амь насыг хохироосон хэргийг тус аймгийн цагдаагийн газарт хэрэг бүртгэл нээн шалгаж байна.
Хэргийг тодруулбал, энэ сарын 18-19-нд шилжих шөнө Бугат сумын нэгдүгээр багийн “Баруун бэрх” гэх газар оршин суух хаягтай хохирогч “Б”-гийн гэрт түүний эхнэр “У” болон тус багт оршин суух 4 гэр бүлийн, нийт 10 хүн архидан согтуурчээ. Улмаар хохирогчийн эхнэр өөрийг нь “үл хүндэлж харьцсан” гэх шалтгаанаар хэрэгт шалгагдаж байгаа “Д”-гийн эхнэртэй маргажээ. Удалгүй нөхрүүд нь эхнэрүүдээ өмөөрөн хоорондоо зодолдсоны улмаас иргэн “Б”-гийн биед хүнд гэмтэл учирсан байна. Хохирогч Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаад энэ сарын 22-ны өдөр нас баржээ.
Хэргийн талаар АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай, Ц.Туваан нар Булган аймгийн Бугат сумын ИТХ-ын төлөөлөгч, иргэн Б-г гэртээ амарч байхад нь МАН-ын хорооны хоёр гишүүн улс төрийн зорилготой зодож, амь насыг нь хөнөөсөн гэж өчигдөр мэдээлсэн бол Булган аймгийн Цагдаагийн газраас “Уг хэрэг улс төрийн шалтгаанаар үйлдэгдсэн” гэсэн мэдээлэл нь худал бөгөөд цаашид хэргийн талаар буруу, ташаа мэдээллийг олон нийтэд хүргэхгүй байхыг анхааруулав.
Түүнчлэн сүүлийн үед үйлдэгдэж байгаа гэмт хэргийн дийлэнх хувь нь архидан согтуурсантай холбоотой байгаа тул баярын өдрүүдэд архи, согтууруулах ундааны зүйлийг зохистой хэрэглэхийг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.