Улсын дээд шүүхээс өнөөдөр Ард түмний олонхийн засаглал, Их Эв намыг улсын бүртгэлд бүртгэх шийдвэр гаргажээ.
Иргэн Ц.Нарангэрэл нарын Ард түмний олонхийн засаглал нам (АТОЗН), иргэн З.Бат-Отгон нарын Их Эв намаас ирүүлсэн бичиг баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн хэмээн Дээд шүүх үзжээ. Мөн дээрх хоёр намыг Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахыг Дээд шүүх даалгасан байна. Ингэснээр Монгол Улс нийт 30 намтай болж буй юм.
Мөн өдөр дээд шүүхээс Монголын Төв намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай А.Эрдэнэбаяр нарын хүсэлтийг хянан хэлэлцээд, хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тулбүртгэхээс татгалзав.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.