Дэлхийн банкнаас мэдээлэл хийнэ

2017-04-13 Мэдээ, мэдээлэл

 

Дэлхийн банкнаас хагас жил тутамд гаргадаг бүс нутгийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн судалгаа болох Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайланг өнөөдөр Дэлхийн банкнаас танилцуулах ажээ.

Тайланд дэлхийн эдийн засаг болон түүхий эдийн үнийн сэргэж буй энэ үед Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй улс орнуудын эдийн засаг ямар байх вэ, өсөлтийн төлөв ямар байна вэ, ямар эрсдэлүүд гарч болзошгүй вэ зэрэг цогц шинжилгээ судалгаа орсноос гадна эдгээр эрсдэл, эмзэг байдлыг даван гарахад шаардлагатай бодлогын зөвлөмжүүд багтжээ.

Өнөөдөр тус байгууллагын төв байранд 10.00 цагаас болох хэвлэлийн хуралд Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн Ерөнхий эдийн засагч Судхир Шэтти холбогдон бүс нутгийн төлвийн талаар ерөнхий танилцуулгыг хийж, Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын Ахлах эдийн засагч Тайхун Ли, Эдийн засагч Ш. Алтанцэцэг, Б.Даваадалай нар оролцоно.

Чуулган: Байр суурь

3 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.