Нийслэлийн Тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” компани Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд талууд авлигын эсрэг соён гэгээрүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах, мэдээ, мэдээлэл өгч ажиллахаар боллоо. Тухайлбал, Зорчигчийн U-money цахим карт дээр авлигын эсрэг сурталчилгааг хэвлүүлж, буудал зарладаг цахим дэлгэцээр авлигыг мэдээлэх 1800-1969 дугаарын утсыг сурталчлах юм. Мөн нийтийн тээврийн үндсэн чиглэлийн автобуснуудад авлигын эсрэг зурагт хуудас, мэдээллийг байршуулна.
Дээрх хамтын ажиллагаагаа албажуулж өнөөдөр Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батзориг нар “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.