ЖДҮ-тэй холбогдсон сайд нарын тоо нэмэгдсээр байна, Ерөнхий сайд аа

2018-11-26 Засгийн газар

ЖДҮ-г нөхөддөө өгсөн, өөрөө авсан хэргээр Б.Батзориг Засгийн газрыг муухай харагдуулж байсан тул хариуцлага хүлээлгэсэн. Дараагийн хариуцлага хүлээх сайдаар Зам тээвэр, хөгжлийн сайд Я.Содбаатар тодроод байгаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮ-тэй нэр холбогдсон түүнийг хуулийн байгууллагынхан шалгаж байгаа. Удахгүй хариуцлага тооцно гэдгээ сонордуулсан.  Тэгвэл энэ цуваа үүгээр дуусахгүй нь. Шулуухан хэлэхэд, У.Хүрэлсүхийн кабинетад ЖДҮ-тэй хүзүү сээрээрээ холбогдоогүй гишүүн байна уу гэх асуулт хариулт нэхэж байна.

Одоогоор нэр бүхий долоон гишүүний асуудал ил болоод байна. Тухайлбал, У.Хүрэлсүхийн баруун гар болох Засгийн газрын гал тогооны ахлах Г.Занданшатар. Тэрбээр “Эмийн үйлдвэр” ХХК-иараа 1.2 тэрбум,  “Асрал хайрхан” компианаараа 1.7 тэрбум авсан нь ил болов. Түүний араас Сангийн сайд Ч.Хүрэлбаатар. Ах дүүсээрээ лицензийн асуудалд хутгалдаж, хууль шүүхийн байгууллагаар хүртэл явж байсан тэрбээр энэ удаад “Хантай хайрхан” ХХК-иар  1 тэрбумыг авсан гэнэ.

Мөн Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан. Барилгын салбарыг самарч суугаа гэгдэх болсон тэрбээр  “Мон лайвс” ХХК-иар  490 сая, “Хаганат” ХХК-иар – 195 сая төгрөг халааслажээ. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн  “Нарлаг хараа” ХХК-иар 750 сая,  Батлан хамгаалахын сайд  Н.Энхболд “Өлзий дээс” ХХК-иар 500 сая, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Баян таван тэс” ХХК-иар 250.000.000, “Баруун загвар” ХХК-иар 160 сая төгрөг дурьдаж болно.  Мөн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Хархираан хөгжил”, “Булган буудайн түрүү” ХХК-иараа ЖДҮХС-гаас 600.000.000 төгрөг авсан нь хөдөлшгүй баримтаар нотлогдсон бол дахин өөрийн хамаарал бүхий хоёр компаниараа дамжуулан ЖДҮХС-гаас зээл авсан баримт дэлгэгдсэн нь энэ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.