“Нэхүүл” нам бус залуусын хөдөлгөөнөөс ёс зүйгүй үйлдлүүддээ хариуцлага хүлээж УИХ-ыг тарахыг шаардан Сүхбаатарын талбайд жагсаж байна.
Тус нам бус хөдөлгөөний залуус УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт ЖДҮХС-гаас зээл авсан нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцож, УИХ-ыг тараах шаардлага хүргүүлсэн бөгөөд хариу ирэх хүртэл Сүхбаатарын талбайд суулт хийхээ уламжлав.
Иргэд, иргэний нийгмийн байгууллагууд нэгдэж жагсаалын хүрээ тэлж буйг зохион байгуулагчид онцлов. Жагсагчид ЖДҮХС-гаас зээл авсан нэр бүхий сайд, дарга нар зээлээ эргүүлэн төлчихөөд “Уучлалт” гуйгаад өнгөрөх нь шударга ёсонд нийцэхгүй хэмээж байв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.