Авлигатай тэмцэх газраас энэ сарын 1-ний шөнө Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн захирал тэргүүтэй дөрвөн хүнийг саатуулан шалгаж эхэлсэн. Үүний дараа тус сангийн орлогч даргыг Чингис хаан олон улсын нисэх буудлаас баривчилсан билээ. Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас ЖДҮХС-ийн хөрөнгийг эрх бүхий нийтийн албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгон зээл олгосон нь албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийг нээж, шалгуулахаар АТГ-д шилжүүлсэн байна. Мөн АТГ-аас хүсэлт тавьсны дагуу Прокурорын байгууллагаас тус сангийн 20 ажилтныг хилээр гарахыг нь хоригложээ. Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд мөнгө угаасан хэрэг хийсэн байж болзошгүй байдал тогтоогдсон учраас цагдаагийн байгууллагатай хамтран, ажлын хэсэг байгуулан, дээрх хэргийг шалгаж байгаа хэмээн мэдэгдсэн юм
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.