Эмнэлгээс хүүхдэд регистр олгож эхэллээ

2018-11-1 Мэдээ, мэдээлэл


Улсын бүртгэлийн багц хуулийг шинэчилсэн найруулсан. Шинэ хууль өнөөдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлж байна. Өнгөрсөн сараас эхлэн хүүхэд нийслэлийн эмнэлэгт төрсөн даруйд регистрийн дугаар олгож, төрсөн болон нас барсныг тухайн эрүүл мэндийн байгууллага бүртгэхээр болсон. Ингэснээр уг бүртгэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санд автоматаар хадгалагдаж байсан юм. Харин өнөөдрөөс эхлэн уг шинэчлэлийг улсын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ. Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс улс орон даяар дөнгөж төрсөн нярайд төрөх эмнэлэгт нь регистрийн дугаар олгож шууд бүртгэлжүүлэх юм.

Төрөлт бүртгэгдэж, регистрийн дугаар олгогдон мэдээлэл өдөртөө УБЕГ, мөн Үндэсний статистикийн хороонд бүртгэгдэнэ. Ийн мэдээлэл ирснээр тухайн нутаг дэвсгэрийн засаг даргын хөтөлдөг “Өрхийн мэдээллийн сан”-нд мэдэгдэл харагдана. Баг хорооныхон тухайн өрхтэй холбогдож бүртгэлээ баталгаажуулна. Сум, баг, хороонд статистикийн мэдээллийг Засаг дарга хөтлөх хуультай билээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.