Д.Сумъяабазар: Роснефьт компанитай Засгийн газар таван багц асуудлаар хэлэлцээр хийнэ

2018-10-24 Засгийн газар


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамнаас долоон асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлүүлсэн байна.

Салбарын сайд Д.Сумъяабазар тус асуудлаар “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ирэх онд газрын тосны бүтээгдэхүүний 30 хоногийн компанийн нөөц бүрдүүлэх 26 аж ахуйн нэгж, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг хавсралтаар баталлаа.

Энэ онд 94700 тонн газрын тосны бүтээгдэхүүн нөөцлөх үүргийг аж ахуйн нэгжүүд хүлээсэн бол ирэх жил аж ахуйн нэгжүүд 116,550.0 тонн шатахууны нөөц бүрдүүлэхээр болж байна. Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар “Роснефьт” компанитай Засгийн газрын зүгээс хэлэлцээр хийх явцыг танилцуулсан. Роснефьт компанитай хамтран ажиллах хүрээнд боловсруулах үйлдвэрийн түлш дамжуулах хоолой, нөөц хангамжийн асуудал, онгоцны түлш нийлүүлэлт гэсэн таван багц асуудлаар хэлэлцээр хийхээр төлөвлөсөн.Ирэх сарын 15-ны дотор тус компанитай хамтран ажиллах хэлэлцээрийг хийж эцсийн шийдвэр гаргуулах чиглэлийг Засгийн газраас өглөө. Хасах 50 хэмийн хүйтэнд нефть дамжуулах хоолой татах ОХУ-ын туршлагаас судлахыг УУХҮЯ-нд үүрэг болгосон” хэмээн тодруулсан байна.

Харин Засгийн газрын хуралдаанаар УУХҮЯ-нд төв банктай хамтран шатахууны үнийг тогтворжуулах боломжуудыг судлахыг үүрэг болгосон аж.

Өнөөдрийн онч үг

22 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.