Ирэх сарын 1-ээс эхлэн замын хөдөлгөөний шинэ дүрэм мөрдөгдөнө

2018-10-22 Нийгэм


Хорин нэгэн аймаг, алслагдсан гурван дүүрэг дэх Замын цагдаагийн тасаг, хэсгийн алба хаагчдад ирэх сарын 1-ээс эхлэн мөрдөх Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн сургалтыг өнгөрөгч баасан гаригт онлайнаар заалаа.

“Замын хөдөлгөөний дүрмийн өөрчлөлт, шинэчлэл” сэдэвт сургалтыг Тээврийн цагдаагийн алба, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв хамтран зохион байгуулсан юм.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны наймдугаар сарын 08-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор Замын хөдөлгөөний дүрмийг шинэчлэн баталсан бөгөөд энэ оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх билээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.