Манай Засгийн газар бонд гэдэг “шидэт дохиур”-тай юмсанж

2018-10-12 Нийгэм

Сондгой өнцөг

 

Тийм шүү, манай Засгийн газарт бонд гэгч “шидэт дохиур” байна. Танхимынхан дохиураа аваад гарахад лав гар хоосон ирэхгүй. Тэр дохиур нь дэлхийн ямар ч улсаас хөрөнгө мөнгө наашлуулах ид шидтэй.

Үгүй гэвэл “ах” намынхан засаг бариад хоёрхон жил болж байж л “Мазаалай” бонд 500, “Хуралдай” бонд 600, “Гэрэгэ” бонд 800 сая ам.доллар тус бүр олчихож байгаа юм чинь. За тэгээд эрхэм та анзаарсан бол дохиур бүр нь хачин гоё нэртэй байгаа биз. Монгол Улсынхаа ховор нандин, эрхэмлэн тэргүүндээ залдаг сайхан бүхнийхээ алдрыг тэрхүү шидэт дохиуртаа хайрладаг гэж байгаа. Жишээ нь Чингис. Сүртэй байна уу. Угаасаа тэгж байж л бөмбөрцөгийг уяраах хүч нэмэгдэх бус уу…

Гэхдээ юманд учир гэж. Эрх баригч агаа, аниа нараа ид шидээ дарж амьдрахгүй бол хойч үеийнхэн чинь өрийн тулам болж гүйцэх нь дээ. МАН-ынхны засаг авдаг жил буюу 2016 оны эхний хагас жилийн байдлаар Засгийн газрын өр 16 их наяд 612 тэрбум төгрөг байсан бол өдгөө 21.1 их наяд төгрөгт хүрчээ. Уг нь баруун жигүүрийнхэн засгийн эрхийг авахдаа өр нэмж тавихгүй, зээл авахгүй гэж байсансан. Гэвч хэн гэгч нь “шидэт дохиурын” амтыг мэдрүүлчихдэг байна.

О.Гэрэл

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.