Хар тамхи хэрэглэж байсан залуус баривчлагджээ

2018-10-12 Мэдээ, мэдээлэл


Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт мансууруулах төрлийн бодис хэрэглэж байсан хоёр этгээдийг цагдаагийн алба хаагч илрүүлэн баривчилжээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 10-ны өдрийн 22:00 цагийн үед 17, 18 настай хоёр залуу мансууруулах төрлийн бодис хэрэглэж байсныг илрүүлэн шалгаж байна.

Энэ төрлийн гэмт хэргийг байнга, зохион байгуулалттай үйлдсэн бол 5-10 жил хүртэл хугацаагаар ял шийтгэх заалттай аж. Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасч 40 мянган нэгжээс 200 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэлтэй аж.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.