Тээврийн цагдаагийн газраас автозамын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрвөл Зөрчлийн тухай хуулийн 14.7.30-д заасны дагуу жолоочийг 50.000 мянган төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сараар хасч байгаа аж.
Тодруулбал, жолооч та урсгал сөрж замын хөдөлгөөнд оролцвол таныг зогсоон торгох арга хэмжээ аван, жолоодох эрхийг тань газар дээр нь хүчингүй болгож, харьяа дүүргийн Замын цагдаагийн хэлтэст шилжүүлдэг болсон байна.
Харин яаралтай түргэн тусламж, онцгой байдлын, цагдаагийн машин дуудлага мэдээлэл, хойшлуулашгүй ажиллагааны үед урсгал сөрж явах дүрмийн заалт байдаг аж. Энэ үед жолооч тусгай дуут дохио ажиллуулсан автомашинд зам тавьж өгөх үүрэгтэй юм. Тус албанаас өгсөн мэдээллээр, тээврийн хэрэгсэл жолоодохдоо урсгал сөрөх зөрчил өдөрт хамгийн багадаа тав, түүнээс дээш арав хүртэл гардаг аж.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.