“Монфа трейд” эм ханган нийлүүлэх байгууллага өдгөө 20 жил иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд өөрийн хүлээсэн үүргийг нэр төртэй гүйцэтгэсээр иржээ. Энэ л хамт олны өдөр тутамдаа баримталдаг зарчим нь эмчилгээний өндөр идэвхжилтэй эмийг иргэддээ хүргээд зогсохгүй 20 жилийн өмнө нийлүүлдэг байсан эмийн ханш ч өнөөдөр яг хэвээрээ. Жишээ нь бидний өргөн хэргэлдэг миксагрипп анх худалдаанд 15 жилийн өмнө 450 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол өнөөдөр 500 төгрөг л байна. Гэтэл улс орны эдийн засаг хэдэнтээ савалж, ам.доллар болон юанийн ханш хичнээн ч удаа өгсөж уруудсаныг энд тэмдэглэх илүүц биз ээ. Ингээд “Монфа трейд” ХХК-ийн Ерөнхий захирал, Эм зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэндээхүүгийн ярилцлагыг уншигч авхай Танд хүргэж байна.
-Юуны өмнө байгууллагынхаа 20 жилийн ойн баярыг тэмдэглэж байгаа танай хамт олонд энэ өдрийн мэндийг хүргэж байна. Байгууллагынхаа талаар танилцуулна уу?
-Манай байгууллага 1998 онд байгуулагдсан. Бид энэ л өрхийнхөө шанг татсан цагаас эхлэн олон улсын стандарт, GMP болон фармакопейн шаардлага хангасан эмчилгээний өндөр идэвхитэй аюулгүй, инновацлаг эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хамгийн боломжийн үнээр ард иргэддээ хүргэхийг зорьж ирсэн.
Манай хамт олон энэхүү эрхэм зорилгодоо хүрэхийн тулд олон улсын хэмжээнд нэрд гарсан томоохон үйлдвэрлэгчээс шууд импортлох бодлого барьдаг.
Тухайлбал, Зүүн Өмнөд Азийн хамгийн том эмийн үйлдвэр болох Kalbe farma, Индонези улсын тэргүүлэх эмийн үйлдвэрүүд Landson, Otto, Герман улсын R-Biopharm, Польш улсын Adamed, Oleofarm, Япон улсын Моринага, Испани улсын Alcon зэрэг тэргүүлэх зэргийн үйлдвэрүүдээс эм, эмнэлэгийн хэрэгсэл, оношлуурыг шууд нийлүүлж байна. Түүнчлэн 1998 онд ДЭМБ-ын шугамаар Индонез улсад номхон далай баруун эргийн бүсэд хамаарагдах 13 орны эмийн байцаагч нар GMP байцаагч аудиторийн 21 хоногийн хугацаанд суралцаж үнэмлэх авсан юм. Энэ сургалтын дадлагын ажлыг Kalbe-н Dankos эмийн үйлдвэрт хийсэн. Kalbe фармаас манай дамжааныханд санал тавьсны дараа Kalbe-тай хамтран ажиллаад 20 жил болж байна. Kalbe фарма Индонезийн Зүүн өмнөд Азийн хамгийн том эмийн үйлдвэр бөгөөд 17 мянган ажилтантай 40 гаруй оронд эмийн бүтээгдэхүүнээ экспорлодог. Current GMP буюу хамгийн сүүлийн үеийн “Эмийн үйлдвэрлэлийн зохистой дадал” стандартын шаардлага хангасан үйлдвэр юм.
Мөн үйлдвэрлэгчээс шууд нийлүүлэхийн зэрэгцээ менежмент, маркетингийн оновчтой бодлого баримтлан эмийн үнийг хэт өсгөхгүй байх, иновацлаг өндөр эмчилгээний идэвхитэй эмийг өөрийн орны эмчилгээний практикт нэвтрүүлэх зэрэг зорилго тавьж ажилладаг. Зөвхөн манай компанийн оруулж ирдэг Брейнакт (цитиколин), Kar Q 100 (L-карнитин + коэнзим Q 10), Ноцид (кетостерил), Одестон(гимекромон), Тенсира (ирбесартан) зэрэг олон эм нь эмч, эм зүйч өвчтөнөөс өндөр үнэлгээ авч байна.
–Мэдээж 20 жил гэдэг бол урт хугацаа. Хүнээр бол нас биеэнд хүрчээ. Энэхүү хугацаанд хийсэн бүтээснээ дүгнэж цэгнэж суугаа байх. Хамгийн бахархмаар амжилтаа дурьдна уу?
-Энэ 20 жилийн хугацаанд бидний хамгийн гол ололт бол манай эмийн чанар, аюулгүй байдал, гаж нөлөөний талаарх гомдол нэг ч удаа ирж байсангүй. Гаж нөлөө илэрлээ, тууралт гарлаа, толгой эргэлээ, бөөлжис хүрлээ гэсэн гомдол иргэдээс Эрүүл мэндийн яамны Эм судлалын салбар зөвлөлд нэг ч удаа ирж байсангүй. Энэ бол манай гол амжилт бөгөөд энэ нь гурван хүчин зүйлээс хамааралтай юм болов уу.
–Тодруулбал?
-Бид хөвөрч одсон эдгээр он жилүүдэд чадварлаг, оюунлаг, шинжлэх ухаанч, сэтгэлээсээ ажилладаг залуу хамт олныг бүрдүүлж чаджээ. Манай эм зүйн салбар 1990-ээд он хүртэл Улаанбаатарт 50 гаруй эмийн сантай, ганц эмийн үйлдвэр, ганц эм шалгах лабораторитай байлаа. ЭМЯ-ны харъяа эм хангамжийн газартай анагаах ухааны их сургуульд эм зүйн тэнхимтэй, жилдээ 24-30 оюутан төгсгөдөг байлаа. Харин одоо энэ салбар маань өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байна.
-Та эм зүйн салбарт хөл тавиад хэдэн жил ажиллаж байна вэ?
-Би 1978 онд Москвагийн нэгдүгээр анагаах ухааны дээд сургуулийн эм зүйн факультетыг онц дүнтэй төгсөөд эм шалгах лабортарийг эм шинжлэгчээр, эрхлэгчээр зургаан жил ажилласан. Ингээд 1990 онд Москвад аспиратурт суралцахаар эмийн шинжилгээний чиглэлээр эм зүйн ухааны доктор тэр үеийн хэллэгээр кандидат фармацевтических наук болж ирээд АУ-ны их сургуулийн эм зүйн тэнхимд зургаан жил багшилсан. Тэр үеийн шавь нараас 10 эм зүйч Монфад ажиллаж байна. 1997-2000 онд Эм био бэлдмэл эмчилгээний чанарын албаны орлогч дарга яг эмийн лабораторыг хариуцсан эмийн шинжилгээний шинэ аргыг нэвтрүүлэхэд их амжилттай ажиллаж байсан юм. 2004 онд Москвагийн АУ-ны академид “Монгол Улс дахь эмийн чанарын стандартчлалын үндсэн зарчимуудын боловсруулалт” сэдвээр эм зүйн шинжлэх ухааны доктор /Sc/ зэрэг хамгаалсан.
Миний 30 жил хийсэн ажил гэвэл лабораторид эмийг шинжилж чанарыг үнэлэх чанарын баталгаажилт хийх ажил байсан юм. Тиймээс би Монфагийнхаа залуу мэргэжилтэн нартаа зөвөлгөө өгч зөв чиглүүлж явна гэж бодож байна.
-1996-1997 онд эм зүйн салбар бүхлээрээ хувьчлагдсан. Тухайн үед Монфа ямар байдалтай байсан бэ?
-Монфа тухайн үед нэг ширхэг сандал ч хувьчилж аваагүй. Өөрийн гараар хөл дээрээ боссон гэхэд болно. Бидний өнөөдрийн амжилтанд хүрсэн гурван алхмын нэг бол манай Монфагийн бодлого бол өөрийн оронд зонхилон тохиолддог өвчнийг эмчлэх эмчилгээний өндөр идэвхтэй инновацлаг эмийг хамгийн түрүүнд оруулж ирж эмчилгээний парктикт нэвтрүүлэхийг хичээн Индонез, Польш, Чех, Япон зэрэг орны үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэгчээс шууд худалдан авалтаар оруулж байна. Current GMP шаардлага хангасан эмийн үйлдвэрээс шууд эмээ хэрэглэгч өвчтөний гарт хүргэнэ гэдэг нь хамгийн найдвартай, хуурамч эмээс хамгаалах арга юм. Манай ард түмэн Миксагрипп, Минигрипп, брэйнакт, Одестон, Герак, Ноцид зэрэг эмийг мэднэ.
-Та бүхний амжилтанд хүрсэн гурав дахь тулгуур юу байв?
-Бид нийгэм рүү чиглэсэн олон ажил хийдэг. Сүүлийн найман жил АШУҮИС-тай хамтран оюутны эрдэм шинжилгээний хурлыг ивээн тэтгэж байна. Энэ оны байдлаар 10 гаруй хурлыг ивээн тэтгэсэн байна. Үүнд, Монголын сумын эмч нарын чуулган, гемодиализын болон дотоод шүүрлийн олон улсын семинар, сургалтууд, үндэсний зүрх судасны мэдрэлийн нөхөн сэргээх конференци гэх мэт.
Мөн “Монфа трейд” ХХК иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, халдварт бус өвчлөлүүдээс урьдчилан сэргийлэх өдөрлөгүүд, диабетийн эмчийн хяналтанд байдаг өвчтөнүүдийн дунд алхалтыг тогтмол зохион байгуулсаар ирлээ. Монфа Царгис эмийн үйдвэрийг 2016 онд байгуулан одоогоор Berry Good бренд нэрээр аньс, нэрс, чацаргана, нохойн хошуу зэрэг жимсний өтгөрүүлсэн шүүснүүд, жимсний витаминтай үрлүүд, бамбайн ханд, долоогоны ханд зэрэг галены бэлдмэл үйлдвэрлэж байна.
-Ойн хэмжээнийхээ хүрээнд нэлээд ажил зохион байгуулж буй мэдээтэй. Энэ талаар тодруулна уу?
-Бид 20 жилийнхээ ойгоо иргэдийнхээ эрүүл мэндэд тустай ялангуяа нийгэмд чиглэсэн арга хэмжээнүүдийг төлөвлөж, эхнээс нь ажил хэрэг болгож байна. Энэ хүрээнд “Монфа-Эрүүл амьдрал“ арга хэмжээг төв талбайд зохион байгуулсан. Тус өдөрлөгөөр чихрийн шижинтэй хүмүүсийн холбогдох шинжилгээг хийлгэж, дасгал хөдөлгөөнийг бүх нийтээрээ зохион байгууллаа. Тэгэхээр чихрийн шижингээр өвчилсөн хүмүүс хоолны хорио өндөр төвшинд хийх шаардлагатай байдаг ч хамгийн их амин дэм хэрэглэх ёстой байдаг. Тэр утгаараа холбогдох арга хэмжээнүүдийг хийж гүйцэтгэсэн. Мөн ойн хүрээндээ дотоодын эмч нар болон эм зүйч нартаа зориулж эрдэм шинжилгээний бага хурлыг хийлээ. Хуралд манай урилгаар Вьеатнамын анагаах ухааны доктор, профессор “Диализ эмчилгээний холбоо”-ны ерөнхийлөгч, Бельгийн “linge” их сургуулийн багш Фам Вам Бум оролцож, өөрийн орны туршлагаас хуваалцан үнэтэй зөвлөгөөнүүдийг өглөө. Учир нь тус оронд бөөрний өвчлөл маш их байдаг. Мөн манай улсад ч гэсэн сүүлийн жилүүдэд энэхүү өвчин эрс нэмэгдэх хандлагатай болсон. Хамгийн харамсалтай нь манай улсад бөөрний өвчлөл үнэхээр залуужиж байна. Бөөрний өвчлөлийн хамгийн аюултай нь хэзээ ч төгс эдгэдэггүй. Хүн чинь хэдхэн сая түүдгэнцэртэй. Бөөрний өвчтэй хүн тэрхүү түүдгэнцэрээ нөхөөд байхад л хэвийн хэмжээнд хүрч сэргэдэггүй, муудаад л байдаг. Харин энэхүү муудалтыг сарниулдаг ганц эм нь ноцид юм. Энэ эмийг ямар схемээр яаж уухыг манай зочин өөрийн орны туршлага дээр үндэслэн илтгэл тавьж, мэргэжлийн хүмүүст нь үнэтэй зөвлөгөө өглөө. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд, Вьетнамд иргэдийнх нь дундаж насжилт сүүлийн жилүүдэд нэлээд уртасч байгаа юм билээ. Эмэгтэйчүүд нь 82, эрэгтэйчүүд нь 75 гэж байгаа. Тэгэхээр тус орон нь дундаж насжилтаараа дэлхийд гайхагддаг Япон улстай нэлээд дүйж очих нь байна шүү.
-Танай урилгаар бас нэгэн гадны зочин ирсэн байсан. Зочныхоо талаар сонирхуулбал?
-Удаах зочин маань Индонези улсаас ирсэн. Тэрбээр “Хасан Садикин” эмнэлгийн Ой санамжийн клиникийн захирал, Зан төлөвийн мэдрэл судлалын ажлын хэсгийн үндэсний зохицуулагч, Деменцийн эсрэг Азийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, “Vas-Cog” Ази байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн анагаах ухааны доктор Паулус Анам Онг юм. Сүүлийн жилүүдэд зөнөгрөл тэнэгрэл дэлхийн асуудал болоод байна. Энэ чиглэлээр зочин маань маш сонирхолтой илтгэл тавьсан.
-Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэе.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30428
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.