“Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг урьд шөнө цагдан хорьжээ

2018-09-25 Энэ 7 хоногийн онцлох

“Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг цагдан хорижээ. АТГ-аас өнгөрсөн шөнө баривчилгаа явуулж,  баривчилсан талаараа сар бүрийн 25-ны өдөр зохион байгуулдаг хэвлэлийн бага хурлаараа мэдээлсэн юм.

“Жаст” группийн захирал асан Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан байдаг. Тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан түүнийг энэ Түүнийг энэ хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, саатуулан шалгаж байгаа аж. Өнөөдөр прокуророос Ч.Ганзоригийг цагдан хорих санал тавьсан бөгөөд  үргэлжлүүлэн хорих эсэх нь шүүхээр шийдэгдэх гэнэ.

АТГ-аас энэ хэрэгт  таван хүнийг холбогдуулан шалгаж байгаа аж. Тодруулбал, “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, Н.Мөнхжаргал, Б.Амарбат, А.Галбадрах нарыг шалгаж байна. Энэ хэргийг мөрдөн шалгах явц удаашралтай байгаа ч тун удахгүй шалгалтын ажиллагаа дуусч хэргийг прокурор руу шилжүүлнэ гэв.

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.