Виз зөвшөөрлийн хариуг мессежээр мэдээлдэг боллоо

2017-04-9 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэдийн виз зөвшөөрлийн хариуг мессежээр мэдээлдэг боллоо. Тодруулбал, визийн зөвшөөрөл хүсэн материалаа ирүүлсэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад “Юнител” болон “Мобиком”-ын сүлжээгээр визийн зөвшөөрөл олгосон кодыг мессежээр илгээж байгаа юм байна. Ингэснээр иргэд уг зөвшөөрлийн дагуу виз олгох байгууллагуудад шууд хандах боломжтой. Харин мессежээр хариу ирүүлээгүй тохиолдолд Гадаадын иргэн, харьяатын газрын Зөвлөгөө, мэдээллийн төвийн 93141010 дугаарын утсаар тодруулах боломжтой аж.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.