УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 70.6 хувь дэмжлээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ч.Хүрэлбаатар, Б.Баттөмөр нар төсөвт тусгалгүйгээр концессын жагсаалтаар ажил хийхээр болсныг эсэргүүцэв.
Тэдний тайлбарлаж байгаагаар өнгөрсөн дөрвөн жилд Монгол Улс хэд, хэдэн төсөвтэй явж ирсэн. Үүнээс болж төсвийн сахилга алдагдсан. Олон улсын валютын сангийн хөтөлбөрт ороход тавигдаж байгаа нэг шаардлага нь Концессын хуулиа өөрчилтөл нэг ч ажлыг гүйцэтгэхгүй царцаах ёстой. Гэтэл Засгийн газар 800 тэрбумын ажлыг концессын гэрээгээр хийхээр шийдвэрлэсэн нь туйлын буруу. Зөвхөн нэг яаманд байгаа концессын гэрээгээр хийх ажил 80 тэрбум. Иймээс энэ алдааг залруулж, концесс төсвийн бүрэлдэхүүн хэсэг байхаар засаж залруулж, энэ ажлыг хийхээр зохицуулалт хийнэ гэж тэд хэллээ.
Мөн тус байнгын хороогоор Концессын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхи нь дэмжсэнээр “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэв.
Уг төсөлтэй холбогдуулан УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “Байнгын хорооноос концесстой холбоотойгоор тодорхой шийдвэр гаргасаар байтал Засгийн газар зөрчилдсөн шийдвэр гаргасан байна. Байнгын хорооны шийдвэртэй зөрчилдсөн бүх л концессыг хүчингүй болгоно” гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Х.Баделхан “Концессоор ажил гүйцэтгэнэ гэдэг цаад талдаа өр. Үүнийг хязгаарлахгүйгээр өр барагдахгүй. Тасралтгүй залгаад л явна” гэж хатуу байр суурь барихыг санууллаа.
А.Уянга
8 цагийн өмнө
10 цагийн өмнө
11 цагийн өмнө
11 цагийн өмнө
Өчигдөр
87385
30523
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.