Амгалан дулааны цахилгаан станц болон ойр орчмын айлуудыг үерийн аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгой УС-15 орчимд 90.000 м.кв үерийн хамгаалалтын барилга барих ажлыг эхлүүллээ.
Уг ажилтай уялдуулж, Амгалан дулааны станцын урд талд зөвшөөрөлгүй буусан айлуудыг албадан буулгаж, иргэдийг үер усны болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг хийж байна.