Ноолуурын үнэ 100 мянга давлаа

2017-04-7 Ханш

 

“Монголын ноос ноолуурын холбоо”-оос авсан мэдээллээр 14 хоногийн өмнөөс зүүн аймгуудын нутгаас ноолуур хурааж эхэлсэн байна. Харин төвийн нутгаар 10 гаруй хоногийн дараа орж ирэх гэнэ. Килограмм нь 96 мянгаас 100 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.

Харин Дорнод аймагт ноолуурын үнэ 100 мянгаас давжээ. Тус аймгийн хэмжээнд нийт 485828 толгой ямаанаас 121.4 тн ноолуур бэлтгэх боломжтой гэсэн судалгаа байдаг. 2016 онд нийт 819.5 тн ноос бэлтгэх боломжтой байснаас 418.8 тн ноос буюу 51.1 хувийг бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаан, малчдын гарт 376.9 сая төгрөг, сумдын төрийн санд 41.8 сая төгрөг төвлөрүүлжээ. Өмнөх онтой харьцуулахад урамшуулалд хамрагдсан малчин өрх 17.6 хувиар, ноос 22.4 хувиар, 176.2 сая төгрөгөөр өсчээ.

Одоогийн байдлаар  Дорнодод ноолуур 100 000-103 000 төгрөг, үхрийн шир 20 000-30 000 төгрөг, адууны шир 20 000-25 000, ямааны арьс 15 000 төгрөгийн үнэ ханштай байгаа юм байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.