Ардчилсан намын ҮБХ-ны дөрөвдүгээр хуралдаан өнөөдөр /2018.08.06/ Төрийн ордонд болж байна. Тус намын ҮБХ-ны хуралдаанаар Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох эхэсээ хэлэлцэж шийдвэрлэлээ. Учир нь намууд хуулийн дагуу нөхөн сонгуульд оролцох эсэх шийдвэрээ өнөөдөр гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой. Мөн энэ үеэр ‘Монголоо сонсъё’ аяны тайлан болон долоон төрлийн журмын талаар хэлэлцэж байна. Түүнчлэн шинээр ҮБХ-ны гишүүн болсон хүмүүст гишүүний батламжийг тус намын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга нар гардууллаа. Ардчилсан намын зүгээс Хэнтийн нөхөн сонгуульд нэр хүнд сайтай, олны танил хүнийг өрсөлдүүлэх ёстой гэсэн байр суурийг барьж байгаа бололтой.
24 минутын өмнө
2 цагийн өмнө
4 цагийн өмнө
4 цагийн өмнө
Өчигдөр
87365
30396
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.