ХУУРАМЧ СҮРЧГИЙГ ХЭРХЭН ЯЛГАХ ВЭ

2017-06-9 Амрах агшин

Зөвлөгөө

Ѳнѳѳдѳр хүмүүсийн хамгийн их асуудаг асуулт буюу хуурамч үнэртнийг хэрхэн ялгах тухай зѳвлѳгѳѳ хүргэе.

Хуурамч бүтээгдэхүүн авах нь ямар үр дагавартай вэ? Нэгдүгээрт мэдээж та хуурамч бүтээгдэхүүн авснаар мѳнгѳѳ үр ашиггүй үрнэ. Хоёрдугаарт тэрхүү хуурамч бүтээгдэхүүнд ямарч чанарын баталгаагүй химийн бодисууд орсон байх тул таны арьсыг түлэх, харшил ѳгѳх, мѳн та ѳѳртѳѳ түрхсэн үнэртнээр амьсгалж байдаг тул та хорт химийн бодисоор амьсгалах, улмаар амьсгалын замаар танд харшил ѳгѳх аюултай. Европ болон Хойд Америкт байдаг албан ёсны үнэртэй ус хийдэг том ба жижиг фирмүүд бүгд бүх бүтээгдэхүүнээ маш ѳндѳр эрүүл ахуйн стандартаар шалгуулсны дараа худалдаанд гаргадаг. Тиймээс хэзээ ч битгий хуурамч үнэртэй ус худалдаж ав!

Хуурамч үнэртнийг хэрхэн таних вэ? Та сүрчиг худалдан авахын ѳмнѳ дараахи зүйлсийг анхаараарай.

Үүнд:

1. Дэлгүүр. Зѳвхѳн баталгаатай дэлгүүрээс худалдан авах. Үнэртэй ус бол тансаг хэрэглээ. Тиймээс ихэвчлэн нэр хүндтэй тансаг хэрэглээний бүтээгдэхүүн борлуулдаг томоохон компанийн дэлгүүрүүдэд зарж буй бүтээгдэхүүн найдвартай байдаг. Таны үйлчлүүлж байгаа дэлгүүр тухайн үнэртэй усыг зарах албан ёсны эрхтэй байх ёстой. Үүнийг лавла. Нийтлэг хэрэглээний үнэртний хувьд маш олон сая тоогоор үйлдвэрлэж бусад барааны адилаар дэлгүүрүүд бѳѳний сүлжээнээс авч цааш нь жижиглэн худалдаалдаг тул тэр болгон тухайн үнэртнийг ямар оронд ямар дэлгүүрт худалдаалж байгааг нягтлан шалгах боломж багатай байдаг. Харин “Chanel” гэх мэт тансаг хэрэглээний компаниудын болон зѳвхѳн тэр брэндийн “exclusive/private collection” буюу жирийн сүрчигнүүдээс нь илүү ѳндѳр үнэ, чанартай тусгай/хувийн цуглуулгын үнэртнийг зѳвхѳн тэр брэндийн “boutique” буюу нэрийн дэлгүүрт зардаг. Жишээ нь “Hermиs”-ийн “Hermessence” гэсэн цуглуулгад багтсан сүрчгийг жирийн дэлгүүрт бус зѳвхѳн “Hermиs”-ийн “boutique”-д борлуулдаг. “Niche” буюу тусгай сонирхлын брэндийн үнэртнийг зѳвхѳн тэр компанитай гэрээтэй дэлгүүрт зардаг учир тэр брэндийнх нь вэб хуудаснаас ямар улсад зѳвхѳн ямар дэлгүүрт зарж байгааг интернэтээс харж болно. Жишээ нь “Frederic Malle” гээд фирмийн үнэртнийг аль улсад ямар хотод ямар дэлгүүрт зарж байгааг вэб хуудсан дээрээс нь холбоо барих хаягтай нь хамт харж болдог.

2. Интернэт. Онлайн дэлгүүрээс үнэртэн худалдан авах бол зѳвхѳн баталгаатай үйчилгээ үзүүлдэг томоохон компаниудын вэб хуудаснаас авах хэрэгтэй. Тэр онлайн дэлгүүрүүдэд ѳгсѳн хэрэглэгчдийн “rating” буюу хараат бус хѳндлѳнгийн үнэлгээг заавал шалгах хэрэгтэй. Мѳн бараа буцаах журам (return policy)-тай нь сайн танилц. Мѳн “Youtube” дээр хуурамч үнэртнийг ялгах тухай видео олон бий, сүрчигнийхээ нэрээр хайгаад үз.

3. Хайрцаг, шил сав ба усны ѳнгѳ, код, гуурс. Сүрчигний хайрцаг ба сав шил нь маш цэвэрхэн, мэргэжлийн хэмжээнд хийгдсэн байх ёстой. Үнэртэн хийдэг фирмүүд нь мэргэжлийн дизайнерын компаниудаар хайрцаг, сав шил, баглаа боодлыг бүтээлгэдэг тул ямар нэгэн болхи, мэдээжийн нэр, үг үсгийн алдаатай байх ёсгүй. Хайрцагны гадуурх сэлфань бүрхүүл нь ямар нэгэн ѳѳ сэвгүй, хайрцаг ба шил савны хэлбэр, лого, бичилт тэмдэглэлийн хэвлэлт, ѳнгѳ будаг, цавуу наалт нь болхи, чанар муутай биш байх ёстой. Бас шүрших, цацах даралттай механизм нь ямар нэгэн саадгүй ажилах ёстой. Үнэртэн нь тунгалаг жигд ѳнгѳтэй, ямар нэгэн тунадасгүй, хэт шингэн, хэт ѳтгѳн биш байх ёстой.

Хэрэв та хаа нэгтэйгээс авах гэж байгаа үнэртний оригиналь нь ямар харагдаж, мэдрэгдэж үнэртдэгийг мэдэхгүй бол жинхэнийг нь зардаг дэлгүүр дээр очоод харьцуулж үз. Сүрчигний оригиналь эсвэл хуурамч гэдгийг нь кодыг нь хараад мэдэж болно эсвэл оригиналь үнэртний гуурс нь тэгшхэн байдаг зэрэг нь буруу ойлголт юм. Үнэртний бортого дээр ч бай, гаднах хайрцаган дээр ч бай, тухайн код (barcode) бол зүгээр л тоо. Ямарч үйлвэрлэл явагдаж байгаа газар үйлдэрлэсэн бүтээгдэхүүнээ тоолж бүртгэж авах нь мэдээжийн асуудал. Интернэт дээр тэр үнэртний кодыг оруулаад оригиналь эсэхийг нь шалгадаг гэх веб хуудас, аппликайшн байх нь байдаг. Эдгээр программуудын ажиллах зарчим нь тун энгийн, тэр нь үнэртний компаниудын үйлвэрлэсэн бүтээгдэхүүний мэдээллийг таны оруулсан кодтой харьцуулна гэсэн үг. Таны оруулсан кодыг тэр вэб хуудас танилаа гэж бодоход зѳвхѳн тэр тоо нь бүртгэгдсэн байна л гэдгийг илэрхийлж байгаа болохоос бус таны гарт байгаа үнэртэн нь оригиналь эсэхийн баталгаа болж чадахгүй. Хуурамч бүтээгдэхүүн үйлвэрлэгч нар тэр үнэртэн, бортого, хайрцаг савыг дуурайлган хийж чадаж байгаа мѳртлѳѳ хэдхэн тоог хуурамчаар хийж чадахгүй гэжүү. Энэ залруулгын логик нь мѳн л үнэртний гуурстай холбогдох буруу ойлголтод хамаатай. Зах зээл дээр байгаа олон мянган үнэртнүүдийн дунд шулуухан гуурстай нь ч бий, далий нь ч бий. Хэрэв үнэхээр гуурсны шулуун эсэхээр таньж болдог байсан бол тэр хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нар тийм жижиг зүйл дээр алдана гэжүү. Код ба гуурс зэрэг нь ерѳнхийд нь харах олон зүйлийн нэг хэсэг болохоос дангаараа ямар ч баталгаатай шинж тэмдэг биш.

4. Үнэ. Хуурамч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч этгээдүүд мѳнгѳ олохын тулд тухайн үед хамгийн их зар сурталчилгаа нь идэвхтэй явж байгаа эсвэл амжилттай зарагдаж байгаа бүтээгдэхүүнийг дуурайлгаж хийдэг. Тиймээс зах зээл ѳндѳр эрэлттэй байгаа бүтээгдэхүүнийг танд үнэмшхээргүй үнээр санал болгож байгаа нь ѳѳрѳѳ сэжигтэй зүйл. Би дэлхийн дѳч илүү орнуудад хэдэн зуун удаа нисэж, олон дути фри барааний дэлгүүр, ѳндѳр үнэтэй сүрчигний дэлгүүр орж байсан ба дэлхийн хаана ч нийтлэг хэрэглээний үнэртэй усны үнэ нь ерѳнхийдѳѳ тогтвортой байдгийг ажигласан. Нийтлэг хэрэглээний брэндийн үнэртнүүд 1 мл нь 1 ам.доллар байдаг ба гэхдээ хэмжээ нь томрох тусам үнэ нь 20-25 хувь хямдарна. Жишээ нь 50 мл-ийн ус ойролцоогоор 50 ам.доллар ба 100 мл нь 75-80 ам.доллар байх жишээтэй. Зарим тансаг хэрэглээний брэндүүд огт хямдардаггүй.

Жишээ нь “AMOUAGE” – ийн сүрчигнүүд хэзээ ч “sale” зарладаггүй. Тиймээс үнэмшмээргүй хямдхан бол хуурамч байх магадлал ѳндѳр. Ялангуяа хувь хүнээс гар дээрээс хямдхан авах нь ѳндѳр эрсдэлтэй. Гэхдээ энд албан ёсны томоохон дэлгүүрүүдийн улирлын шинжтэй эсвэл баярын хямдралыг тооцохгүй. Жишээ нь Европ болон хойд Америкад улирлын болон баярын хямдарлаар үнэртэн 50-70 хувь хүртэл хямдардаг.

ЭДГЭЭР НЬ ХАМГИЙН НААД ЗАХЫН ТАНИХ ТЭМДГҮҮД БА ОДОО ТАНД ХАМГИЙН ЧУХАЛ ТАНИХ АРГЫГ ХЭЛЖ ѲГЬЕ.

5. ҮНЭР. Орчин үед бүх зүйлийг компьютэрээр хийдэг болсон үед ямарч хуурамч барааг хүний нүд ялгахгүйгээр үйлдвэрлэж байна. Ийм зѳвхѳн хараа ба хүрэлцэхүйн мэдрэмжиндээ найдаж үнэртэй ус авах нь эрсдэлтэй. Тиймээс таны хуурамч үнэртний наймааны эсрэг хамгийн найдвартай зэвсэг тань таны үнэрлэх мэдрэмж юм. Иймээс үнэртэхгүйгээр хэзээ ч битгий үнэртэй ус худалдаж аваарай. Эхлээд үнэртээд үз. Арьсан дээр цацахад үнэр нь чанартай үнэртэхээс гадна үнэрээ барих, үнэрээ түгээх чанар сайтай, таны арьсан дээр ямар нэгэн харшил ѳгѳхгүй, арьсанд зѳѳлѳн шингэж байх ёстой.

Тиймээс хэрвээ таны сонирхлыг татсан үнэртэн таарвал эхлээд тэр сүрчигнээс юу үнэртэхийг судал. Ингэхийн тулд үнэртэй усны лавлах ном, интернэт дээрээс тухайн үнэртний ноотуудыг хараад таны тэр сонирхсон сүрчигнээс яг тэр ноотууд үнэртэж байгаа эсэхийг шалгана. (Ноот гэдэг нь нэгж үнэт тосноос гаргаж буй үнэр юм. Жишээ нь уг үнэртэнд сарнай цэцэг, зандан мод, хүдрийн заарны ноот орсон бол эдгээр ноотууд яг энэ дэс дарааллаараа л үнэртэх ёстой.) Хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг этгээдүүд хайрцаг сав шилийг дуурайлгаж хийж чадах ч тэд хэзээ ч мэргэжлийн үнэртэй усны мастеруудын найруулсан үнэрний ноотуудыг, тэр сүрчигний бүтэц, тэр үнэртнийг бүтээхэд гаргасан уран сэтгэмжийг дуурайлгаж чадахгүй. Жишээ нь хамгийн их мэдээлэлтэй зах зээл дээр гарсан бүх л усны ноотуудыг зурагтайн хамт детальчилан харуулсан вэб хуудас бол Fragrantica.com юм. Танаас шалтгаалах зүйл гэвэл та үнэртний ноотуудыг ялгаж сурах ёстой.

Үнэртэй усанд дурлагсдын клуб

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.