Хөдөлгөөнт камерууд зөрчил илрүүлнэ

2017-04-6 Мэдээ, мэдээлэл

 

Улаанбаатар хотод хөдөлгөөнт хяналтын камерууд ажиллаж эхэллээ. Камеруудыг эхний ээлжинд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг нийт 900 гаруй том оврын автобусны 200 автобусанд байрлуулжээ.  Цаашид нийт автобус болон такси үйлчилгээ үзүүлдэг тээврийн хэрэгслүүдэд байршуулах төлөвлөгөөтөй ажиллаж байна.

Уг хяналтын камерийн тусламжтайгаар нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа том оврын автобуснууд болон бусад хөдөлгөөнд оролцож яваа тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнд хяналт тавихаас гадна гаргасан зөрчлийг баримтжуулан хариуцлага тооцох боломжтой болно.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.