УИХ-ЫН ГИШҮҮН Д.ОЮУНХОРОЛЫГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГАД ШАЛГУУЛНА ГЭВ

2018-06-18 Мэдээ, мэдээлэл

Хэвлэлийн бага хурал

“Хөх монгол” бүлгэмийн тэргүүн Б.Энхбат өнөөдөр сэтгүүлчдэд хандлаа. Түүний хурлын гол ухагдахуун нь УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Д.Оюунхорол урд хөрш рүү ховор эмийн ургамлын жагсаалтад орсон дэрэвгэр жигэрүүг их хэмжээгээр худалдаж байгаа талаар хууль хяналтын байгууллагуудад шалгуулна хэмээн мэдэгдсэн юм.

Тодруулбал, УИХ гишүүн Д.Оюунхорол нь салбарын сайдаар ажиллаж байх үедээ Кувейт улсын 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар барьсан 3000 метр хавтгай дөрвөлжин талбай бүхий “Монгол Кувейтын судалгааны төв”-ийг өөрийн мэдлийн ТББ болгосон байдаг аж. Тиймээс тус ТББ-т жил бүр Кувейт улсаас 2-3 тэрбум төгрөгийн санхүүжилт ирдэг байна.

Энэ талаар  “Хөх монгол” бүлгэмийн тэргүүн Б.Энхбат “УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын байгаль орчин, дархан цаазат газар, аялал жуучлалын чиглэлээр судалгаа хийх ёстой тус газар одоо хүртэл ямар ажил хийсэн нь тодорхойгүй байгаа юм. Энэ бол яах аргагүй албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг. Мөн Туул гол орчмын газрыг иргэд, ААН байгууллагуудад худалдсан.Түүгээр зогсохгүй ховор эмийн ургамлын жагсаалтад орсон дэрэвгэр жигэрүүг Хятад улс руу их хэмжээгээр гаргасан зэрэг хэргийг үндэслэн УЕПГ, ТЕГ, ЦЕГ, АТГ зэрэг хууль хяналтын байгууллагад УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг шалгуулах хүсэлтийг, шаардлагатай баримт нотолгооны хамт хүлээлгэн өгсөн” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.