Үйлчилгээний соёл стандартын хэрэгжилтийг хангаж ажиллалаа

2018-06-5 Мэдээ, мэдээлэл

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Тээвэрлэлт үйлчилгээ бодлого төлөвлөлтийн хэлтсээс үйлчилгээний соёл, стандартын шаардлагуудыг хангах удирдамж гарган ажиллалаа. Энэ ажлын хүрээнд нийт тээврийн хэрэгслүүдийн угаалга цэвэрлэгээнд анхаарч нийтийн тээврийн MNS:5012:2011 стандартын шаардлагыг бүрэн хангаж, нийт жолооч нарыг цагаан цамц, цагаан малгай, цагаан бээлий, ажлын хантаазаар бүрэн хангаж, хувцаслалтыг жигдрүүллээ.

Энхрий бяцхан үрсийг баярлуулахад сэтгэл зүтгэл гарган нэгдсэн арга хэмжээг амжилттай зохион байгуулсан баазуудын нийт ТҮА-ны ахлах инженер, хэсгийн дарга, ээлжийн инженерүүд, жолооч нартаа талархал илэрхийлж, ажилд нь амжилт хүсье.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.